MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

БУЛГАН: "Англи хэлтэй Булган" хөтөлбөрийн хүрээнд "Аялалт хичээл" өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-14 09:17:58

Булган, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. "Англи хэлтэй Булган" хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааны аялалт хичээл амжилттай өрнөж байна.


Булган аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн хүрээнд Булган сумын 2-р сургууль Улаанбаатар хотын ерөнхий боловсролын "Тольт" сургуультай хамтран ажиллаж байна.


Хамтын ажиллагааны хүрээнд математик, англи, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай "Тольт" сургуулийн 9-р ангийн 26 суралцагч “Зочин суралцагч” аялалт хичээлд амжилттай хамрагджээ.


Энэхүү хамтын ажиллагаа нь сурагчдын Англи хэлний мэдлэг, харилцааны ур чадварыг сайжруулах, туршлага солилцох, шинэ орчинд суралцах урам зориг өгөх зорилготой ажээ.


Мөн Булган сумын 2-р сургуулийн сурагчид ирэх 3-р улиралд “Тольт” сургуульд харилцан суралцах төлөвлөгөөтэй бөгөөд энэ нь хоёр сургуулийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, суралцагчдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах алхам болж байгаа тухай Боловсролын газраас мэдээллээ.


Зочин сурагч үйл ажиллагаа өнгөрсөн хичээлийн жилд Тольт сургуулийн Нийгэм сэтгэл зүйн албаны менежер Т.Мөнхгэрэлтэй хамтран 3-р сургууль болон 1 дүгээр сургуульд хэрэгжсэн бөгөөд 3 дугаар сургуулийн 9а,б ангийн суралцагчид Тольт сургуультай танилцах суралцах хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор нийслэлд  очиж хичээл сургалтад болон, хичээлээс гадуурх олон талт үйл ажиллагаанд хамрагдсан. Энэ хичээлийн жилтэй нийлээд "Зочин сурагч" үйл ажиллагаа 2 дахь жилдээ 3 дугаар сургуульд хэрэгжиж байна.













関連ニュース