MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

ДОРНОГОВЬ: Өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэхээр "Монгол гэр, сургалтын өргөө"-г нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-10-14 14:34:20

Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дорнын говь нутагт уламжлалт өв соёл, язгуур урлаг, соёлын биет бус өвийг өөрийн хичээл зүтгэлээр сурч, хадгалан хамгаалж, олон нийтэд түгээж яваа залуучуудын нэг бол О.Ууганбаяр юм.


Тэрбээр Дорноговь аймгийн Мандах сумын уугуул төрийн өргөмжлөлт ерөөлч магтаалч, туульч З.Чулуунбаатарын шавь бөгөөд багшаасаа ерөөл магтаал унших,  туульс хайлах зэрэг монголын язгуур өв соёлын олон чадварыг эзэмшиж, өвлөн уламжилж өдийг хүрчээ.  


Тэрбээр соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн уламжлах зорилгоор монгол гэр, сургалтын өргөөг санаачлан байгуулжээ. Өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх энэхүү монгол гэр, сургалтын өргөөний нээлтэд түүний хамтран зүтгэгчид, найз нөхөд болон Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төвийн дэргэдэх “Эвийн эгшиг” уртын дууны дугуйлангийн дуучид, уран бүтээлийн дээжээ өргөсөн аж.


Монгол гэрт  ерөөл магтаал сурах, дэлгэрүүлэх хамгийн тохиромжтой орчин гэж тэрбээр үзжээ. Монгол гэр, сургалтын өргөөг зорин ирсэн хүмүүс морин хуур тоглож сурахаас гадна ерөөл, магтаал, туульс хайлж сурах юм.




関連ニュース