ӨМНӨГОВЬ: Аймгийн нийт нутгаар 10 см хүртэл цасан бүрхүүл тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-16 12:05:36

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийт нутгаар энэ сарын 15-16-нийг шилжих шөнө цас оржээ.

 

Энэ  сарын 15-ны 8 цагаас энэ сарын 16-ны 8 цаг хүртэл орсон хур тунадасыг хэмжээг авч үзвэл  Даланзадгад 10 мм, Хүрмэн 9 мм, Манлай 4 мм, Булган, Ноён 3 мм, Цогтцэций суманд 2 мм бусад нутгаар 1 мм хур тунадас орсон байна.

 

Харин үргэлжлэн орсон цасны зузаан Хүрмэн суманд 10 см, Даланзадгадад 9 см, Манлай суманд 5 см, Цогтцэцийд 3 см, Булган суманд 1 см цасан бүрхүүл тогтсон талаар Өмнөговь аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ. 

関連ニュース