ТӨВ: Томуу, томуу төст өвчин алаг цоог түвшинд хүрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй 5529 хүн эмнэлэгт хандсаны 51.6 хувь нь батлагдаж, өвчлөл алаг цоог түвшинд хүрлээ. Ингэснээр өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 1,5 хувиар нэмэгдсэн байна.
Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, "Томуу, томуу төст өвчин нэмэгдэж байгаатай холбоотой иргэд амны хаалт зүүх шаардлагатай байна. Мөн антибиотик болон бусад бичил биетний эсрэг эмийг хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Бичил биетний эсрэг эмийг эмчийн зөвлөснөөс тун, хэмжээ, хугацааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, эмчийн зааснаас өөрөөр буюу буруу хэрэглэхийг зогсоох, вирусний гаралтай халдварыг антибиотикоор эмчлэхгүй байхыг иргэддээ анхааруулж байна" гэв.
Томуу нь инфлюнза вирусээр үүсгэгддэг халдвартай,
амархан тархдаг, түгээмэл тохиолддог өвчин юм. Хүнд халдварлаж, өвчин үүсгэдэг
инфлюнза А, В, С гэсэн 3 төрлийн вирус байдаг. Хүмүүс жилийн аль ч улиралд
томуугийн халдвар авч болох ч дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст томуугийн дэгдэлт
намрын сүүлээс хаврын эхэн үед хамгийн өндөр байдаг.
Ulaanbaatar