Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136 @gmail.com
2025-11-28 09:59:40

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар энэ сарын 27-28-нд шилжих шөнө, 28-ны өдөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, ирэгд, тээвэрчдэд анхаарууллаа.


2025 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.


Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар энэ сарын 29-нд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 30-нд, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12 дугаар сарын 1-нд, нутгийн баруун өмнөд хэсгээр  2-нд цас орж, цасан шуурга шуурна. 


Алтайн салбар уулархаг нутаг болон говийн бүс нутгаар энэ сарын 29-нд, нутгийн зарим газраар энэ сарын 30-нд, 12 дугаар сарын 1-нд салхи секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 30-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39-44 градус, өдөртөө -21-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30-35 градус, өдөртөө -15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15-20 градус, өдөртөө -5-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20-25 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн байна.

関連ニュース