ӨВӨРХАНГАЙ: Ханбаян хайрхныг төрийн тахилгат болгох санал хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-12-03 08:38:55

Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ханбаян хайрхныг төрийн тахилгат болгох шийдвэрийг аймгийн ИТХ-аас гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүллээ.


Ханбаян хайрхан нь Өвөрхангай аймгийн төвөөс 120 километрт Бат-Өлзий, Уянга сумын нутгийг дамнан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум, Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэртэй хиллэн хангай нурууны төгсгөлийн үзүүрт оршдог.


Далайн түвшнээс дээш 2665.6 метр өндөр оргилтой, байгалийн үзэсгэлэн бүрдсэн, оройгоо хүртэл битүү ой модтой учраас нутгийн иргэд монгол орон баян чинээлэг, амар амгалан оршихыг бэлгэшээн шүтдэг тул төрийн тахилгат болгож, тайж тахих учиртай гэдгийг нутгийн ахмадууд хэлж байлаа. 


Ташрамд өгүүлэхэд, тус аймагт “хан” цолтой Ханхөгшин, Ханбогд, Ханбаян хэмээх гурван хайрхан байдаг.

関連ニュース