Сургалтын цахим тоног төхөөрөмж нийлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-17 12:28:32

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Боловсролын ерөнхий газар БНСУ-ын Өмнөд Чүнчон мужийн Боловсролын газартай 5 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.


Хамтын ажиллагааны хүрээнд Өмнөд Чүнчон мужийн Боловсролын газрын Боловсролын хэлтсийн дарга Ким Кёнху, Ирээдүйн авьяастан хариуцсан хэлтсийн менежер Жон Жэдун, мэргэжилтэн Гу Санхён, Хан Сонгён нар Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.


Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр, санамж бичигт тусгасны дагуу боловсролын сургалтын байгууллагад цахим тоног төхөөрөмж хандивлах юм. Энэ удаад МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуульд 60 хромбүүк, ухаалаг дэлгэц нийлүүлж, үүндээ тулгуурлан Google-н хэрэгслүүд боловсролын салбарт хэр үр дүнтэй байгааг судалж, дараагийн үйл ажиллагаагаа төлөвлөх юм.

 

関連ニュース