ГОВЬ-АЛТАЙ: Нээлттэй мэдээллийн нэгдсэн системд 200 байгууллага бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-04 12:33:56

Есөнбулаг, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн 200 байгууллага нээлттэй мэдээллийн нэгдсэн систем болох shilen.gov.mn-д бүртгүүлжээ. 


Ингэснээр 2025 оны нэгдүгээр улиралд 67, хоёрдугаар улиралд 64, гуравдугаар улиралд 54 байгууллага тайлангаа илгээж үнэлүүлсэн байна.  


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Авлигатай тэмцэх 5ш ажиллагааны “Шил”ажиллагааг хэрэгжүүлж буй юм. 


Энэхүү ажлын хүрээнд төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор мэдээлэл хариуцагчийн хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, байлгах нээлттэй мэдээллийн систем “shilen.gov.mn”-д байршуулна гэж заасан байдаг. 


2025 оны дөрөвдүгээр улирлын нээлттэй мэдээллийн нэгдсэн системийн тайлан илгээх хугацаа 11 дүгээр сарын 1-ний өдөр нээгдсэн бөгөөд 12 дугаар сарын 30-ны өдөр хаагдах тул нийтийн мэдээлэл хариуцагч байгууллагуудыг хуулийн хугацаандаа тайлан илгээж, хуулийн хэрэгжилтийг ханган хамтарч ажиллахыг Говь-Алтай аймгийн Цахим шилжилт үйлчилгээний хэлтсээс санууллаа.

関連ニュース