ӨНӨӨДӨР: "Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-05 07:15:46

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал- 


Архивчдын өдөр болон Олон улсын сайн дурын ажилтны өдөр тохиож байна


08:30 цагт: “Аялал жуулчлалын судалгаа-2025” эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан үндэсний музейд болно. 

09:00 цагт: Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын уулзалт "Блю Скай" зочид буудалд болно.

09:00 цагт: "Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулна.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт:  “Эв эе-Өнө мөнхийг урлав” тусгай үзэсгэлэнг “Норфей арт галерей”-д толилуулна. 

10:00 цагт: “Үндэсний бөх ба спортын шинжлэх ухаан” сургалт Монгол бөхийн өргөөнд болно. 

10:30 цагт: Олон улсын сайн дурынхны чуулган Монголын хүүхдийн ордонд болно.

10:30 цагт: Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын хурал, шагнал гардуулах үйл ажиллагаа "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд болно.

11:00 цагт: Туркийн Соёл, аялал жуулчлалын яам, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар хот дахь Хөтөлбөр зохицуулалтын газраас Монгол Улсын Консерватор сургуульд багш, оюутан, сурагчдын уран бүтээл туурвих орчныг сайжруулах зорилгоор “Уран бүтээлийн Лаборатори”-ийг өөрсдийн хөрөнгөөр байгуулж хүлээлгэн өгөх үйл ажиллагаа Консерваторын хичээлийн I байранд болно.

13:00 цагт: “Эрх чөлөөт, хамгаалагдсан, аюулгүй сэтгүүл зүй” кино сургалт Глоб интернэшл төвд болно. 

14:00 цагт: Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарын хамтарсан “Ардчиллыг бид хамтдаа авчирсан”  үзэсгэлэнгийн нээлт “Монгол арт галерей"-д болно. 

19:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хүртээмжтэй орчны асуудлаарх "Equality for all" тохирлын нээлт, үйл ажиллагаа Шангри-Ла төвийн Их танхимд болно.

 

-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааны бүтээлийг content@montsame.gov.mn и-мэйл хаягаар линк/холбоос хэлбэрээр хүлээн авна.


-Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025 үргэлжилж байна.

-МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдийг бүртгэж байна.

-Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг энэ сарын 5-ныг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.

-"Entrepreneur-2025" оны шилдэг аж, ахуйн нэгжийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна. 


Спорт:

-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.


Үзэсгэлэн:

-“Тусгаар тогтнол” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд 12 дугаар сарын 16-ныг хүртэл гарч байна.


Хилийн чанадад: 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Орон нутагт:

Хөвсгөл: ИТХ-ын ээлжит IX хуралдаан болно.

-Нутгийн зөвлөлөөс оны шилдгүүдийг тодруулдаг "Хөх сувд" хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.

関連ニュース