ӨМНӨГОВЬ: Энэ онд 246 булаг, шандыг хашиж хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-12-18 20:37:22

Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд энэ онд газар нутгаа тусгай хамгаалалтад авах, булаг шандыг сэргээж, хамгаалах, гадаргын усыг хуримтлуулан хөв цөөрөм байгуулж, ойн зурвас, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлжээ.


Өмнөговь аймгийн газар нутгийн 57,9 хувь нь тусгай хамгаалттай газар нутаг байдгаас 32,8 хувь нь улсын хамгаалалттай газар, 25,1 хувь нь орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг байдаг.


Энэ онд 18 байршилд 3,145,908 метр.куб хөв цөөрмийг байгуулж, 246 булаг, шандыг хашиж хамгаалжээ. Харин 537,9 га талбайд ногоон байгууламжийг бий болгосон бол 3,258,5 га талбайд ойн зурвас байгуулжээ.  

関連ニュース