ДОРНОГОВЬ: Шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 3,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын 7 дугаар багт шинээр 150 хүүхдийн багтаамжтай 15 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо.
Тус цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээр 92 хүүхэд суралцаж, 29 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
Сайншанд сумын 7 дугаар багт ихэвчлэн төмөр замын ажилтнууд сууршин амьдардаг бөгөөд шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор сургуулийн
өмнө боловсролын эрэлт хэрэгцээг хангах боломжтой болжээ.
Ulaanbaatar