“СҮҮ” ХК Монгол Улсын шилдэг ААН-ээр дахин тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монголын бизнесийн салбарын хөгжил, үнэ цэнийг олон улсын түвшинд ойртуулж ирсэн МҮХАҮТ-ын нэр хүндтэй “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслол 28 дахь жилдээ болж, тухайн жилийн бодит үр дүн, тогтвортой өсөлт, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөрөө ялгарсан аж ахуйн нэгжүүдийг тодрууллаа.
Энэхүү шалгаруулалтаар “Сүү” ХК 2025 оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч, Монголын бизнесийн салбарын чанар, итгэлцлийн бэлгэ тэмдэг болсон “Мөнгөн Меркури” цомын эзэн болов.
“Сүү” ХК-ийн хувьд энэхүү үнэлгээ нь үндэсний түүхий эдэд
суурилсан тогтвортой үйлдвэрлэл, малчин, фермер, үйлдвэр, хэрэглэгчийг холбосон
нэгдсэн экосистем, чанар, аюулгүй байдлыг эрхэмлэсэн бодлогын бодит илэрхийлэл
болж буй юм.
Тус компанийн өдөр тутмын үйл ажиллагаа нь 800 гаруй ажилтны
мэдлэг, ур чадвар, 2500 гаруй малчин, фермерийн хөдөлмөр, улсын хэмжээнд үйл
ажиллагаа явуулж буй 4000 гаруй харилцагч, мөн сая сая хэрэглэгчдийн итгэлцэл
дээр тулгуурлан өргөжин тэлж байна.
“Мөнгөн Меркури” цом нь “Сүү” ХК-ийн хувьд үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэнийг тасралтгүй нэмэгдүүлж, хариуцлагатай бизнесийн жишгийг тогтоож ирсний баталгаа юм. Мөн компанийн засаглал, ил тод байдал, нийгмийн хариуцлагын бодлого зах зээлийн хүлээлтээс давж, салбартаа чиг хандлага тодорхойлогч түвшинд хүрснийг илтгэх аж.


Ulaanbaatar