БАЯН-ӨЛГИЙ: Алтайн таван богд, Хотон, Хурган нуурын чиглэл байнгын цахилгаантай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos.@montsame.gov.mn
2025-12-25 18:24:44

Өлгий, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын баруун хязгаар, байгалийн сүр жавхлант нутаг Алтайн нуруу, түүний ноён оргил Алтай таван богд чиглэл 15кВ-ын цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдож, тухайн бүс нутаг хөгжлийн шинэ шатанд шилжлээ.


Улсын хил хамгаалалт, аялал жуулчлал, орон нутгийн хөгжилд онцгой ач холбогдолтой энэхүү бүс нутаг ийнхүү байнгын цахилгаантай болж, орон нутгийн иргэд болон хилийн цэргийн заставууд, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалд багтдаг байгалийн онгон төрхөө хадгалсан Хотон, Хурган нуур, мөн Алтайн нурууны зүрхэнд орших сүрлэг Их Түргэний хүрхрээ чиглэлийг байнгын цахилгаан хангамжид холбосон нь байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, хамгаалалтын менежментийг сайжруулах чухал алхам болжээ.

 

Мөн цахилгаан эрчим хүчний асуудал шийдэгдсэнээр баруун бүсийн аялал жуулчлалын шинэ боломжууд нээгдэх юм. Тус ажлыг 2023 оноос эхэлж улсын төсвийн 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар хийж гүйцэтгэжээ.


関連ニュース