Монгол хэл, математикийн олимпиад зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн БСГ-аас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд монгол хэл, математикийн хичээлийн олимпиад байгуулахаар төлөвлөжээ.
Долоо, арван нэгдүгээр ангийн монгол хэлний олимпиадыг Монгол Улсын гавьяат багш Ч.Отгонбаярын нэрэмжит, 6,7 дугаар ангийн математикийн олимпиадыг Монгол Улсын гавьяат багш Б.Бадарчийн нэрэмжит болгон зохион байгуулах аж.
Олимпиадад олон сурагчийг оролцуулах үүднээс гурван үе шаттай зохион байгуулах бөгөөд шилдгүүдийг нийлбэр дүнгээр нь тодруулах юм байна.
Урьдчилсан ерөнхий шалгалтыг арван нэгдүгээр сарын 25-нд математик, монголын түүх, биологийн хичээлээр, арван хоёрдугаар сарын 16-нд нийгмийн ухаан, хими, орос хэл, монгол хэл, нэгдүгээр сарын 20-нд газарзүй, англи хэл, физик, хоёрдугаар сарын 10-нд монгол хэл бичгийн шалгалтыг тус тус авах аж.
Х.Эрдэнэбулган