О.Мөнхжин "Авъяас" хүрэл медаль гардлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬМонгол улс, Өмнөговь аймгийнхаа нэрийг хилийн чанадад дуурсгаад ирсэн О.Мөнхжин охинд Монголын хүүхдийн ордоны Авьяас хүрэл медаль гардууллаа.
Тэрээр 2010 онд төрсөн бөгөөд аймгийнхаа 11 дүгээр цэцэрлэгийг дүүргэж одоо "Эрдмийн гэгээ" дунд сургуулийн нэгдүгээр ангид суралцаж байгаа ажээ. "Номч оюуны гайхамшиг" сургалтын төвийн "Basic A" түшинг дүүргэсэн тэрээр үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч олон улсын тэмцээнд оролцох эрхээ авсан ажээ.
Энэ сарын 11-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон Чээж тоолол, Соробан Сампингийн Олон улсын 21 дэх удаагийн тэмцээнээс хүрэл цомыг нутагтаа авч ирээд байгаа юм.
О.Мөнхжинг "Номч оюуны гайхамшиг" сургалтын төвийнхөн хүлээн авч амжилтыг нь тэмдэглэх үеэр аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир Монголын хүүхдийн ордоны Авьяас хүрэл медаль гардуулан цаашдын сурах хөдөлмөрт нь амжилт хүсчээ.
Д.Мишигсүрэн