Үндсэн хууль баталсан өдөрт зориулсан бөхийн барилдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт Үндсэн хуулиа баталсан өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо.
1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал гэдгийн энэ үеэр аймгийн удирдлагууд онцолсон юм. Энэхүү баярын өдрийг тохиолдуулан үндэсний бөхийн барилдааныг аймгийн Засаг даргын ивээл дор өчигдөр буюу энэ сарын 23-нд амжилттай зохион байгууллаа.
Уг барилдаанд 32 бөх зодоглосноос аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн түрүүлж, аймгийн заан Б.Амгаланбаатар үзүүрлэсэн байна.
Д.Мишигсүрэн