Өвөлжилтийн бэлтгэл ажлыг “хангалттай” гэж дүгнэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай байна. Aймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн салбар болон хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайн хангасан байна гэсэн дүгнэлтийг ОБЕГ-ын Онцгой комиссын шуурхай бүлэг өгчээ. Ялангуяа зүүн аймгууд дундаа хамгийн их өвсний нөөцтэй байгааг онцолжээ.
Төв суурин газрын өвөжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс аймгийн засаг даргын нөөц хөрөнгө болон төсвөөс 200 сая төгрөгийн санхүүжилтийг гаргуулж, аймгийн ус дулааныгш хангадаг Дөрвөлж ОНӨҮГ-ын өвөлжилтийн бэлтгэл ажлын хангалттай сайн хийж гүйцэтгэсэн. Одоогоор дулааны станцтай холбоотой ямар нэгэн доголдол гараагүй, 4000 гаруй тонн нүүрсний нөөцтэй байна хэмээн аймгийн засаг даргын орлогч Т. Амарбаатар хэллээ.
Аймгийн нөөцөнд 160 гаруй тонн өвс татсан байна. Мөн сум орон нутгийн нөөцөд хангалттай өвс татжээ. Харин малчдын тухайд отор нүдлээ хийгээд өвөлжөөндөө буугаад дууссан. Сум хоорондын отрын бүс нутагт 30 гаруй өрх, бусад аймгийн сумдад 60 гаруй өрх нутаглаж байна. Өөр аймгийн бус нутагт өвөлжиж байгаа малчдын дийлэнх нь Түвшинширээ сумын малчин өрхүүд байгаа, тэд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Хөтөлийн ууланд нутаглаж байна.
Т. Одончимэг