Сүхбаатар аймгаас Дэлхийн шатрын холбооны дэд мастер төрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр БДС-ийн 8б ангийн сурагч Саруулын Тамир Дэлхийн шатрын холбооны дэд мастер цол хүртлээ.
С.Тамир энэ сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо зохиогдсон Шатрын бодлого зохиомжийн дэлхийн хүндэт мастер, ОУХМ,С.Чимэдцэрэн агсны нэрэмжит 2016 оны Бодлого бодолтын УАШТ-нд Монгол Улсын шатрын спортын олон олон мастеруудтай өрсөлдөн дэд байр эзэлж, улмаар Дэлхийн шатрын холбооны эмэгтэй "Дэд мастер" цол хүртжээ.
Тэрээр шатрын спортоор сүүлийн жилүүдэд тогтмол амжилт гаргаж байгаа бөгөөд Сүхбаатар аймгийн Оюунлаг шатрын клубын тамирчин мөн шатрын багш Ж. Энхбаатарын шавь юм.
Т. Одончимэг