Залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрөөхөд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-14 21:48:16

Банхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг дарга Ж.Алтанцэцэг залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрөөх, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар болсон байна. Энэ хүрээнд сумынхаа залуусын төлөөлөл, нийгмийн ажилтан, биеийн тамирын багш нарыг хамруулан уулзалт, ярилцлагыг зохион байгуулжээ. Тус уулзалт 6 дахь удаагийнх аж.

"Аймагт Хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн статус өөрчлөгдөж газар болсон. Энэ газрыг түшиглэж суманд үйл ажиллагаа явуулах нь чухал. Бууцагаан суманд өнгөрсөн жилүүдэд Шинэ сумын барилга баригдсантай холбоотойгоор сул барилга гарсан учраас ХЗХГ-ыг байгуулж, залуучуудын хөгжилд чиглэсэн ажлыг эрчимжүүлэх бүрэн боломжтой" хэмээн сумын Засаг дарга нь хэлж байна. Ингэхдээ жилийн төлөвлөгөөгөө гаргаж, бас бүх хүн ялангуяа биеийн тамирын багш дасгалжуулагч нар сэтгэл гаргаж спортын соёл, ёс суртахууныг хэвшил болгож ажиллахаар санаа нэгджээ.

Сонирхуулахад, Тус сумын сэхээтэн залуусын төвлөрмөл нөөц нь Эрүүл мэндийн салбар байдаг байна. Тиймээс сумын удирдлагуудаас Сумынхаа хүн амын эрүүл мэндийн төлөө санал санаачилга гаргаж, ажлаа зохицуулаад нэгдсэн журмаар сумандаа очиж, үзлэг оношилгоо хийн зөвлөгөө заавар өгөх зэргээр жилд 1 удаа сумандаа багаараа ажиллаж байх саналыг тавиад байгаа аж.

Б.Мөнхзул

関連ニュース