Баруун-Урт сумын шилдгүүдийг шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газраас жил бүр сумын шилдэгүүдээ шалгаруулах “Цэнхэр алмаз” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг .
5 дахь удаагийн “Цэнхэр алмаз” ёслол хүндэтгэлийн ажиллагаа 12 дугаар сарын 27-ны 14:00 цагт Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд болох тов гарсан байна. өөрийн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, бусдыгаа манлайлсан сумын шилдгүүдийг уламжлал ёсоор, Боловсрол, Төрийн захиргаа, Соёл урлаг, хэвлэл мэдээлэл, Хөдөө аж ахуй, Хууль, эрх зүй, Эрүүл мэнд, Спорт, Бизнес, Үйлдвэрлэл үйлчилгээ, “Шилдэг сурагч” гэсэн номинациар шалгаруулах юм. Шилдэгт өрсөлдөгчдийн материалыг энэ сарын 23-ныг хүртэл хүлээн авах бөгөөд зохион байгуулагчид өөрсдийн дүгнэлтээр шалгаруулна.
Цэнхэр алмаз шинэ жилийн цэнгүүнийг аймгийн төв сүлд модны наадамтай хамт хийдэг байсан бол энэ жил ийнхүү шагнал гардуулах ёслолоор хийхээр шинэ жилийн баярыг зохион байгуулах ажлын хэсгийн зүгээс шийдвэрлэжээ. Аймгийн төв сүлд модны наадмыг 12 дугаар сарын 31-нд тусд нь зохион байгуулахаар болсон байна.
Оны шилдгүүдийг жил бүр гадаадын аль нэг хотоор аялах эрх болон цомоор шагнадаг.
Т. Одончимэг