Дулааны станцыг өргөтгөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-12-19 17:48:55

Сүхбаатар аймгийн “Дөрвөлж” ОНӨҮГ нь 7 хэсэг нэгж, 265 ажилтан албан хаагчидтайгаар Баруун-Урт хотын төврлөрсөн шугамд холбогдсон 214 аж ахуйн нэгж байгууллага, 2078 орон сууцны айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр, гэр хорооллын айл өрхийг унд ахуйн цэвэр усаар ханган ажиллаж байна.

Ус хангамжийн хэсэг нь цэвэр ус, цэнгэгжүүлэх, ус зөөвөр, ариутгах татуурга гэсэн нэгжтэйгээр нийт 74 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Баруун-Урт хотын төвөөс урагш 19 км зайнаас гүний 3 худгаас цэвэр ус олборлон 4 өргөлтийн насос станцаар дамжуулан 3000м3 ус нөөцлөх сангаас хотын төвийн ард иргэдэд унд, ахуйн стандартын шаардлагад нийцсэн цэвэр усыг 24 цагийн турш тасралтгүй нийлүүлж байна. Одоогоор аймгийн төвийн цэвэр усны хоногийн хэрэглээ 800-900м3 байна. Жилд дунджаар 328.5 мян.м3 ус олборлон 746.0 сая төгрөгийн борлуулалт хийж байна. Гэсэн хэдий ч манай аймгийн ус хатуулаг ихтэй, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нэг шалтгаан болдог. Тиймээс ус цэвэршүүлэх байгууламжийг сайжруулах, шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулахаар тус байгууллагын зүгээс нэн тэргүүнд тавьж байна. Мөн хот доторх цэвэр усны 5.5 км цэвэр усны ерөнхий шугамын насжилтын хугацаа дууссанаас байнгын хагарал, гэмтэл саатал гарч хэрэглэгчид усаар тасалдах, зэвтэй ус гарах зэрэг хүндрэл гарч байгааг үе шаттайгаар улс, аймаг орон нутгийн төсөвт тусгуулах хүсэлтээ илэрхийллээ.

Дулаан хангамжийн тухад аймгийн төвийн дулааны бодит хэрэглээ 21,4 Гкал/цаг, хэрэгцээний халуун усанд 2,57 Гкал/цаг, нийт бодит ачаалал 23,97 Гкал/цаг байна. Дутагдаж байгаа 10,9 Гкал/цагийн ачааллыг усан халаалтын 2 зуухаар хангаж байна. Суурилагдсан хүчин чадлаас 3,27 Гкал/цаг дулааны  давсан ачаалалтай, жилд дунджаар 78,0 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн 3,9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байна. 2013 онд Койка олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар 13 Гкал/цаг хүчин чадалтай Дулааны станц ашиглалтад орж хотын төвлөрсөн шугамд холбогдсон хэрэгчлэгчдийн 60 хувийг дулааны эрчим хүчээр хангаж байна. Ирэх онд хүлээгдэж буй тооцооллоор дулааны ачаалал 2,3 Гкал/цаг, 5-10 жилд 17 Гкал/цагийн дулааны эрчим хүч шаардлагатай гэж тооцож байгаа тул дулааны эх үүсвэрийг 35 мВт болгож нэмэгдүүлэх шаардлагын үүднээс Дулааны станцын өргөтгөлийг барих асуудлыг аймгийн засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгахаар боллоо.

Т. Одончимэг

関連ニュース