Авлигачдыг хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцохыг хориглов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА./TASS/. Гондурас улсын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Рафаэль Кальехас, Хойд, Төв Америк болон Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ тэргүүн асан Хавит Банегас нарыг хөлбөмбөгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцохыг насан туршид нь хориглох тухай шийдвэрийг Олон улсын Хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ гаргасан байна. Энэ хоёр хүн авлигын хэрэгт холбогдсон ажээ.
Маркетингийн эрх болон хөлбөмбөгийн тэмцээнийг дамжуулах эрхийг худалдах явцад гарсан авлигын хэрэгт Кальехасыг буруутгаж байсан бөгөөд тэрбээр Нью-Йоркийн шүүхэд гэм буруугаа хүлээжээ. 1990-1994 онд Гондурас улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Кальехас 2011-2015 онд Гондурасын Хөлбөмбөгийн холбоог удирдаж байв.
Харин 2015 оны 4 дүгээр сард Нью-Йоркт болсон шүүх хурлын явцад ФИФА-гийн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Хавит Банегас бусдыг луйвардсан, рекэтлэсэн, шүүх ажиллагаанд саад учруулсан хэрэгт буруутай гэдгээ хүлээсэн ажээ. Тэрбээр одоо 950 мянган долларын торгууль төлөх юм.
Х.Сарнай