Махны үнэ ханш тогтвортой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-21 19:15:17

Баянхонгор аймгийн төвийн "Дэлгэрэх" хүнсний захад махны үнэ ханш сүүлийн өдрүүдэд тогтвортой байна.

Өнөөдрийн байдлаар үхрийн мах бөөндөө буюу өрөөлөөр 3800 төгрөг, хонины мах гулууз нь 3000, ямааны мах 2300 орчим төгрөгийн ханштай байна. Харин ууцны хувьд 25-аас дээш кг-тай байгаа бөгөөд үнэ нь 3300-3500 төгрөгөөр зарагдаж байгаа аж.

Лангуун дээрх жижиглэнгийн үнийн тухайд дээрх үнээс 500 хүртэлх төгрөгийн нэмэгдэлтэй худалдаалагдаж байна.

Б.Мөнхзул

関連ニュース