“Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-01-03 16:41:46

Увс аймгийн Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөл энэ оны эхний 8 сард хэрэгжихээр боллоо.

“Нийгмийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн төрийн байгууллага ажиллаад амжилтанд хүрэхгүй. Хэдийгээр чадамж, хүртээмжийг нэмэгдүүлсэн ч иргэдийн хариуцлага, оролцоо чухал байдаг. Харилцан уялдаатай оролцох чадавхийг бэхжүүлэх нь нийгмийн тогтолцоог эрүүлжүүлэхэд хамгийн их ач холбогдолтой” хэмээн тус төслийн хэрэгжүүлэгч Олон улсын нээлттэй засаглалын чиглэлийн байгууллагын төлөөлөгч хэлж байв.

Тус төслийн хамгийн эхний ээлжинд хийх ажил бол Увс аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанар хүртээмж хэр байна, хоёрдугаарт нийлүүлсэн эмийн чанар ямар байна гэдэг дээр дүгнэлт хийж худалдан авалтаа төлөвлөх юм байна. Мөн нийлүүлсэн эмийн бүтээгдэхүүн чанартай байж чадаж байна уу үгүй юу, тус бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа үйл ажиллагаа өрсөлдөөнтэй, зөв шударга явагдаж уу үгүй юу гэдэгт заавар зөвлөгөө өгөх, сайжруулах ажлыг “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хийх аж.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Увс аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээ сайжирч, иргэд, иргэний нийгмийн байгууллага болон төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо бэхжинэ хэмээн төслийн багийн гишүүд ярьж байв.

Б.Батхүү

関連ニュース