Үнэгүй эмийг гурван эмийн сан олгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэний улмаас аймгийн хэмжээнд бүх сургууль цэцэрлэгүүдийн амралтыг сунгаад байгаа билээ. 0-5 насны хүүхдэд ханиад томууны эм үнэгүй олгох тухай Эрүүл мэндийн сайдын тушаал 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хэрэгжиж байна.
Томуу, томуу төст өвчний үед хэрэглэх ампицилин, ибупрофен, парацетамол, амброксол, тетрациклин зэрэг арван нэр төрлийн эмийг аймгийн Эм импэксийн салбар буюу төв эмийн сан, Монос, Эхэн-Ус эмийн сангуудаар түгээж байна.
Үнэгүй олгох эмийг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй жороор эм бичих кодтой эрх бүхий эмчийн бичгээр олгох юм. Өрхийн эмнэлгүүд болон сумдын эмч нар ийм эрхтэй бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгт зургаан эмч хөнгөлөлттэй жор олгох эрхтэй болжээ.
Т. Одончимэг