Бүлэг хулгайчдыг илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төвүүдийн нэг болох Жавхлант худалдааны төвд 2017 оны 01 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө үл таних бүлэг этгээдүүд цонхыг нь хагалан орж, кассын орлого болоод хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүн хулгайлжээ.
Нийт 10 гаруй сая төгрөгийн хохирлыг тус байгууллагад учруулсан байна. Гэмт хэргийн мөрөөр аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн хамт олон шуурхай ажилласаны дүнд хулгайчдыг 48 цагийн дотор илрүүлж чадсан байна.
Тус этгээдүүд нь бүлэглэн, аймаг аймаг дамжин хулгай хийдэг хүмүүс байсан бөгөөд ийнхүү Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын хамт олон барьж илрүүлсэнээр Дорнод аймагт үйлдэгдсэн хэд хэдэн хулгайн хэргийг нь давхар илрүүлжээ.
Жавхлант худалдааны төвд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд хулгайлсан бараа бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотод нуусан байсныг нь авчруулж, худалдааны төвийн хамт олонд хүлээлгэж өгөхөөр болсон байна.
Т. Одончимэг