Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойг тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний түүхт 124 жилийн ой 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр тохионо. Энэ өдрийг Д.Сүхбаатарын түүхэн гавъяа, үйл хэргийг эргэн сануулах зорилгоор аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Тус өдрийн хүрээнд ЕБС-ийн дунд ахлах анги болон МСҮТ-ийн шилдэг сурагчдад Д.Сүхбаатарын нэрэмжит шагнал гардуулах, ЕБС-ийн 1-12 дугаар анги болон МСҮТ-ийн сурагчдын эсээ бичлэгийн уралдаан, Д.Сүхбаатарын нэрэмжит үзэсгэлэн, Жанжны мэргэн буудагч шалгаруулах хийн буудлагын тэмцээн зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар болжээ.
Жанжны ойг тэмдэглэх үйл ажиллагааг Боловсрол, соёлын газар, Ахмад багш нарын холбоо, Угсаатны зүйн музей, Биеийн тамир спортын газар, Батлан хамгаалах туслах нийгэмлэг хамтран зохион байгуулах юм байна.
Т. Одончимэг