Аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаан 3 дугаар сарын 4-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн "Жавхлант шарга" морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурал 2017.01.24 - ний өдөр боллоо. Уг хурлаар хурдан морь уяач сонирхогчдын хамгийн ихээр хүсэн хүлээдэг уламжлалт уралдаан болох аймгийн аварга хүлэг шалгаруулах хурдан морьдын уралдааны товыг гаргасан байна.
2017 оны анхны уралдаан болох аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдааныг сар шинийн баярын дараа буюу 03 дугаар сарын 04-нд Мөнххаан суманд зохион байгуулахаар болсон байна.
Уралдаан дээд гурван нас болон эрлийз дээд гурван нас гэсэн ангилалаар болох юм.
Мөн тус хурлаар аймгийн алдарт уяач цолны болзол хангасан уяачдын амжилтын цуваа бусад материалтай танилцсан байна. Сүхбаатар аймгийн жавхлант шарга МСУХ-ны тэргүүнээр П. Мөнхжаргал ажиллаж байна.
Т. Одончимэг