Дэлхийн хамгийн хөгшин заануудын нэг үхжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн өмнөд нутагт дэлхийн хамгийн хөгшин заануудын нэг болох “Индира” гэдэг нэртэй эм заан 80 гаруй настайдаа энэ даваа гарагт үхсэн тухай тус улсын Ойн албаны хүмүүс мэдэгдлээ.
Энэ сарын эхээр Индирагийн бие муудаж, юм идэж чадахаа больсон байна.
Тус улсын Карнатака мужийн зааны нэгэн аж ахуйн малын эмч ярихдаа "миний тооцсоноор, Индира 85-90 орчим настай байх ёстой" гэв. Заан ойролцоогоор 70 насалдаг гэнэ.
Дэлхийн хамгийн хөгшин заан гэж тооцогдож байсан Ли Ван 2003 онд Тайванийн нийслэл Тайпей хотын амьтны хүрээлэнд 86 настайдаа үхсэн юм.
Одоогоор Энэтхэгийн Керала мужид 90 орчим настай нэг заан байгаа гэнэ.
Индираг 50 орчим жилийн өмнө Карнатака мужийн зааны аж ахуйд авчирч байжээ.
Ихэвчлэн “ногоон хоол” иддэг байсан нь түүний урт насалсны нууц гэнэ.
Г.Доржханд