Тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдааныг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдад малын гоц халдварт өвчин оношлогдож, Баруун-Урт, Сүхбаатар сумдад өвчний шинж тэмдэг илэрсэн тул аймгийн хэмжээнд 2017 оны 02 дугаар сарын 03-ны оройноос эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.
Үүнтэй холбоотойгоор олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хориглож, бүх нийтийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож тэврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, мөн аймгийн нутаг дэвсгэр дээр 5 дугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо.
Анх 1 дүгээр сарын 24-ний өдөр Эрдэнэцагаан сумын Өлзийтийн шанд хэмээх газарт нутаглаж буй малчин Ж-ийн хотноос гарсан малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэн бол, одоо хоёр сумын дөрвөн голомтод гарч, 123 үхэр, 27 хонь, 4 ямаа нийт 154 мал өвчлөөд байна. Өвчний голомтот сум болоод сэжиг бүхий дуудлага ирээд байгаа Сүхбаатар, Баруун-Урт мөн Баяндэлгэр с умдын малыг бүрэн вакцинжуулалтанд хамруулах ажил эхлээд явж байна.
Т. Одончимэг