Х.Амраагийн нэрэмжит өсвөрийн бөхчүүдийн аварга шалгаруулах тэмцээн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат Монгол Улсын начин Хэнмэдэхийн Амраагийн нэрэмжит өсвөрийн бөхчүүдийн “Үе чацуутан” уламжлалт долоо дахь удаагийн барилдаан түүний төгссөн “Хүмүүн” цогцолбор ахлах сургуулийн спортын танхимд энэ сарын 11 нд зохион байгуулагдлаа.
2001 онд төрсөн 16 настай залуус оролцож байгаа тус барилдаанд бөхийн “Аварга” лицей сургууль, Багануурын “Хөх эрчис” бөхийн дэвжээ, Архангай, Завхан, Хэнтий, Сэлэнгэ аймгуудаас гадна Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн өсвөрийн 28 бөх зодоглов.
Барилдааны гуравдугаар байрыг “Аварга” лицей сургуулийн сурагч Батсүхийн Цогт, дэд байрт Багануур дүүргийн “Хөх эрчис” дэвжээний бөх Туваандоржийн Бөхчулуун тус тус шалгарчээ. Харин тэргүүн байрыг “Аварга” лицей сургуулийн сурагч Батаагийн Ганхүлэг нар өргөмжлөл, дурсгалын цом медаль, мөнгөн шагналын эзнээр тодорсон юм.
Т.Есүхэйтөмөр