2024, 2028 оны Олимпын хотуудыг шалгаруулах ажлын хэсгийг байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА. /ТАСС/. Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) 2024 болон 2028 оны Олимпын наадмыг зохион байгуулах хотуудыг нэгэн зэрэг сонгох журмыг шинэчлэх, Олимпын наадмыг зохион байгуулагчдыг батлах асуудал эрхэлсэн ажлын хэсэг байгуулжээ. Энэ тухай ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах Өмнөд Солонгосын Пенчан хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
2024 оны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж буй Парис болон Лос-Анжелесийн төлөөлөгчид энэ оны долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд Швейцарийн Лозанна хотод илтгэл тавьсаны дараа тус ажлын хэсэг тайлангаа танилцуулах ажээ.
"Т.Бах 2024 оны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж буй хоёр улсад 2024 болон 2028 оны наадмыг зохион байгуулах эрхийг өгөх санаатай байсан, гэвч энэ нь ОУОХ-ны дүрэмд харшилна” гэсэн мэдээлэл өмнө нь гарчээ. 2024 оны Олимпын наадмыг зохион байгуулах хотыг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Перу улсын нийслэл Лима хотод болох ОУОХ-ны чуулганы үеэр шалгаруулах юм.
Б.Мишээл