Баруун-Урт сумын ИТХ-ын хоёрдугаар хуралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-18 13:16:27

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан болж, зургаан асуудал хэлэлцэн баталлаа. Хуралд ирвэл зохих 31 төлөөлөгчөөс 27 төлөөлөгч оролцож,  хуралдааны ирц 87 хувьтай байлаа

Баруун-Урт сумын ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар  сумын засаг даргын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, сумын нийгмийн үндсэн чиглэл, мөн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсөв, ИТХ-ын ажлын хороодыг байгуулах, сумын ИТХ-ын тэргүүлэгчдээр ахлуулсан "Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл"-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэх  гэсэн асуудлуудыг хэлэлцэн баталсан байна.

"Ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд бүгд тогтоолоор батлагдсан гэж ойлгож болно. УИХ-ын ээлжит бус чуулган зарлагвах төлөвтэй байх шиг байна. Хэрвээ УИХ-ын ээлжит бус чуулган болвол түүнийгээ дагаад аймаг сумын ИТХ хуралдаж, хэлэлцэн батлагдсан асуудлууд төсөвтэй холбоотойгоор дахин яригдах байх гэсэн чиглэлтэй байна" хэмээн Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Р. Алтаннар хэллээ.

Баруун-Урт сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засаг, хөдөө аж ахуй, байгаль орчин, хүн амын нийгмийн асуудал, залуучуудын хөгжлийн бодлого, тээвэр зохицуулалт гээд 12 чиглэлийн салбар хамарсан цогц бодлогууд туссан байна.

Т. Одончимэг

関連ニュース