Хүнсний эрхийн бичгээр 417 өрх үйлчилгээ авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээгээр 417 өрхийн 2371 хүн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг сар бүр авдаг байна.
Тэдний 1224 нь том хүн, 1177 нь хүүхэд бөгөөд нэг хүнд 13000, нэг хүүхдэд 6500 төгрөгний хүнсний бичгийг олгож, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын гэрээтэй дэлгүүрүүдээр өдөр тутмын хүнсний өргөн хэрэглээний мах, гурил, будаа, сахар зэрэг бүтээгдэхүүнийг өгдөг байна. Аймгийн төв Есөнбулаг сумын 219 өрхийн 1190, Хөхморьт сумын 32 өрхийн 196, Цогт сумын 21 өрхийн 122 хүн уг үйлчилгээг авч байгаа нь хамгийн олон өрх, хүмүүс хамрагдаж байгаа сумд ажээ.
Харин Дарив, Халиун зэрэг арваад сумын 2-6 өрх л хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг гэж аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас мэдээллээ.
Ш.Цоодол