Ноолуурын дуудлага худалдаа болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөдөө аж ахуйн бирж, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Баяндэлгэр сумын ЗДТГ-тай хамтран ноолуурын дуудлага худалдааг анх удаа зохион байгуулах гэж байна. Ноолуурын дуудлага худалдаа 03 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Баяндэлгэр суманд болно.
Сүхбаатар аймгийн төвд ноолуур нэг килограмм нь 85000-87000 төгрөгийн ханштай байгаа бол Баяндэлгэр суманд хамгийн өндөр буюу 90000 мянган төгрөгийн ханштай байна. Малчид, мал бүхий иргэд ямаагаа ид самнаж эхэлсэн. Тэдний хувьд энэхүү ноолуурын дуудлага худалдааг маш таатайгаар хүлээн авч байгаа бөгөөд явуулын ченжүүдэд худалдахаас илүүтэй дуудлага худалдааны үеэр ноолуураа борлуулахыг зорьж байна. Учир нь дуудлага худалдаагаар одоо байгаагаас дээш ханшаар өгөх боломжтой юм.
Тус дуудлага худалдаанд ноолуурын үйлдвэрүүд, брокерийн пүүс болон бусад байгууллагууд оролцох юм байна.
Т. Одончимэг