Нээлттэй өдөрлөг болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс болон хууль сахиулах байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” маргааш болно. Тодруулбал, тус арга хэмжээ “Баруун бүсийн худалдааны төв”-д энэ сарын 26-ны өдрийн 12.00-16.00 цагийн хооронд болох аж.
Мөн үеэр иргэдэд хуулийн байгууллагуудын мэдээ мэдээлэл, танилцуулга, иргэдийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, улсын бүртгэлийн чиглэлээр анхан шатны материал хүлээж авах, хууль эрхзүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, архивын лавлагаа хүлээн авах, гэр бүлийн болон сэтгэлзүйн зөвлөгөө өгөх юм байна.
“Нээлттэй өдөр” арга хэмжээнд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Төрийн архивын тасаг, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Хууль зүйн туслалцааны төвийн аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч, Монголын өмгөөлөгчдийн холбооны аймаг дахь салбар, Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбар, Хүний эрхийн үндэсний комиссын Баянхонгор аймаг дахь салбар оролцоно.
Б.Мөнхзул