Сүхбаатар аймгийн дасгалжуулагч багш ДАШТ-ийг шүүнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-28 11:03:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Биеийн тамирч спортын газрын мэргэжилтэн, дасгалжуулагч багш П.Одгэрэл ирэх сард Тайланд улсад зохион байгуулагдах хүндийг өргөлтийн өсвөрийн ДАШТ-ийг шүүхээр болжээ.

Тэрээр Монголын хүндийг өргөлтийн холбооны эмэгтэй шүүгчдээс олон улсын шүүгчдийн зэрэглэлтэй цөөн шүүгчдийн нэг бөгөөд гурав дахь дэлхийн аваргын тэмцээнээ шүүхээр уригдсан нь энэ юм.

П. Одгэрэл нь хүндийг өргөлтийн Олон улсын нэг дүгээр зэргийн шүүгч юм. Тэрээр 2015 оноос эхлэн Сүхбаатар  аймгийн БТСГ-т мэргэжилтэн, хүндийг өргөлтийн багш дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш орон нутагт энэхүү хүндийг өргөлтийн спортыг хөгжүүлэхийн төлөө тууштай хөдөлмөрлөж, тамирчдаа бэлтгэн байнгын бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд ч тогтмол оролцсоор байгаа билээ. Сүхбаатар  аймагт энэхүү спортыг сонгож, амжилттай яваа олон өсвөрийн тамирчид бий. Түүний шавь нарын хамгийн сүүлд гаргасан амжилтаас дурдвал Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн медаль хүртсэн байна.

Хүндийг өргөлтийн өсвөрийн ДАШТ дөрөвдүгээр сарын 3-10-ны өдрүүдэд Тайланд улсад болно. Тус тэмцээнд Монгол Улсаас охидын шигшээ баг оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм байна.

Т. Одончимэг

関連ニュース