“Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-03-29 00:01:49

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж байна.

Уг төслийн албан ёсны нээлт өчигдөр болж, холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотоос хүрэлцэн ирлээ. Швейцарийн хөгжлийн агентлагаас Дэлхийн банктай хамтран “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийг 2015 оны 11 сараас эхлэн Монгол Улсын 10 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн байгууллага хоорондын бүтээлч, үр дүнтэй харилцааг бий болгох, тэдний чадавхийг сайжруулахын зэрэгцээ эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлэгдэж байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг зорьж байна.

Нийгмийн аливаа асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн төрийн байгууллага ажиллаад амжилтанд хүрэхгүй. Хэдийгээр чадамж, хүртээмжийг нэмэгдүүлсэн ч иргэдийн хариуцлага, оролцоо чухал байдаг. Иймд иргэдийн оролцоонд тулгуурлан эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн төслийн багийнхан онцолж байв.

Б.Батхүү  

 

関連ニュース