Ихэнх нутгаар цас бороо холилдон орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-04-06 10:25:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу 04 дүгээр сарын 05-ны өдрийн оройн 18-22 цагийн хооронд Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар хур тунадас оржээ. Харин 04 дүгээр сарын 06-ны байдлаар өтгөн манантай, бага зэргийн цас хаялж байна.

04 дүгээр с арын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга, Онгон сумдын нутгаар анхны бороо орсон бол, бусад сумдаар цас бороо холилдон оржээ. Нутгийн ихэнх хэсгээр 1-3 см, Дарьганга, Онгон сумдад 2,5 мм-ийн хур тунадас унажээ. Энэ үеэр нутгийн баруун урд хэсгээр салхи  14-16 м/с хүрч ширүүссэн байна.

Харин энэ сарын 7, 10-ны өдрүүдэд зарим нутгаар мөн тунадас орох төлөвтэй байгааг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

Т. Одончимэг

関連ニュース