Эмнэлгийн ороох боох материал шаардлага хангахгүй байсныг нийлүүлэгчид нь буцаажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг 2017 оныхоо эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг оны эхэнд сонгон шалгаруулж, одоогоор ялсан компаниуд нийлүүлэлтээ хийгээд явж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2017 оны эхний улиралд нийлүүлэгдсэн эм, эмнэлгийн хэрэгсэл дотроос ороох, боох материал шаардлага хангахгүй байсныг нийлүүлэгч компанид нь танилцуулж буцаасан байна. Мөн “Эм-Импекс” компанийн эм хугацаандаа ирээгүй асуудал гаргасныг шуурхай шийдвэрлүүлжээ.
Үүнээс гадна нүдний эмчилгээнд хэрэглэдэг эмийн багцыг ямар ч компани аваагүй учраас зах зээлээс олж нийлүүлэх шаардлагатай болсон байна. “Нэгдсэн эмнэлгийн эм, эмнэлгийн хэрэгслийн захиалга зөв хийгдсэн бол эмийн тасалдалт үүсэхгүй, илүүдэл гарахгүй яв цав таарах ёстой. Гэхдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэг өдөр, нэг сар, нэг жилд тогтмол байдаг зүйл биш. Учир нь өвчлөлийн нөхцөл, цаг агаар, улирлын байдал, халдварт өвчний дэгдэлт, гамшиг осол гэх мэт гэнэтийн явдал гардаг учраас 100 хувь яв цав таарна гэж байхгүй. Хамгийн гол нь эмнэлэгт хэвтсэн хүмүүс чанартай, баталгаатай эмийг гаднаас хайхгүйгээр үйлчлүүлдэг тогтолцоог бий болгохыг бид зорьж байна” хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготов хэллээ.

Б.Батхүү