Э.Жошуа: Би Кличкотой дахин тулалдахад бэлэн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА./TASS/. Их Британийн боксчин Энтони Жошуа мэдэгдэхдээ “Владимир Кличкотой рингэнд дахин тулалдахад бэлэн байна” гэж хэлснийг Британийн “The Sun” сонинд иш татан мэдээлсэн байна.
Ням гарагт шилжих шөнө Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болсон 12 үеийн халз тулаанд Жошуа өрсөлдөгчөө 11 дэх үед техникийн нокаутаар ялснаар Олон улсын боксын холбооны /IBF/ аварга цолоо хамгаалж чадсан төдийгүй Бүх дэлхийн боксын холбооны /WBA/ “супер аварга”-ын бүсийг зүүсэн билээ.
Халз тулааны дараа 41 настай Украины боксчин ярихдаа “гэрээнд зааснаар даагаа нэхэх тулаан хийх боломж надад бий. Гэхдээ би цаашдын тамирчны замналынхаа талаар цэгнэн бодоход цаг хугацаа хэрэгтэй байна” гэв.
Харин Жошуа хариуд нь “даагаа нэхэх тулааны тухайд надад ямар ч асуудал алга. Хэрвээ тэрбээр дахин тулаан хийхийг хүсч байвал би бэлэн байна. Би тулалдах дуртай, харин зугтах дургүй” гэсэн байна.
Үүний сацуу Жошуа өөрийн эх орон нэгт Тайсон Фьюритэй халз тулаан хийхээс татгалзахгүй гэдгээ мэдэгдлээ.
2015 онд 11 дүгээр сард В.Кличко Т.Фьюрид оноогоор ялагдсанаар мэргэжлийн боксын гурван холбооны аваргын бүсээ алдсан билээ. Хожим нь Фьюри кокаин хэрэглэдэг гэдгээ хүлээн зөвшөөрч, аваргын бүснүүдээс татгалзсан бөгөөд тамирчны замналаа зогсоосон юм. Кличког ялсныхаа дараа Жошуа Т.Фьюриг тулаанд дуудсан бөгөөд Фьюри ч тулалдахад бэлэн байгаа бололтой.

Х.Сарнай