Д.Марадонагийн найз бүсгүй гараараа гоол оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-05-01 17:02:00

МОСКВА./TASS/. Аргентины шигшээ багийн домогт хөлбөмбөгчин Диего Марадонагийн найз бүсгүй Росио Олива тус улсын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар лигийн “Экскурсионистас” багийн бүрэлдэхүүнд тоглож байхдаа гараараа гоол хийжээ. Энэ тухай "Goal" цахим хуудсанд бичсэн байна.

“Экскурсионистас” баг “Камионерос” багийг 3:0-ийн харьцаагаар хожсон ба Р.Олива эхнийг гоолыг оруулжээ. Тоглолтын дараа хожигдсон багийн ерөнхий дасгалжуулагч Федерико Мальдонадо мэдэгдэхдээ, Р.Олива гараараа тоглосныг хүн бүхэн харсан гэв.

Сануулан дурдахад, Д.Марадона 1986 оны ДАШТ-ий ¼ финалд Английн багтай тоглох үедээ хоёр гоол оруулсны нэгийг нь гараараа хийсэн нь тус тэмцээний түүхэнд хамгийн их хэрүүл дуулианыг дагуулсан билээ. Гараараа гоол оруулсан энэхүү тохиолдлыг “Бурханы гар” гэж нэрлэх болсон юм. Тухайн онд Аргентины шигшээ баг дэлхийн аварга болсон билээ.
О.Барс


 

 



関連ニュース