Аймгийн ахмадууд урлаг, спортоор өрсөлдөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймгийн ахмадууд урлаг, спортоор өрсөлдөж эхлээд байна. “Ахмадаа дээдлэх жил”-ийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ахмадуудын дунд урлаг, спортын их наадмыг шат дараатай зохион байгуулж байгаа юм.
Ахмад үеийнхний урлаг, спортын далд нөөц, авьяас чадварыг илрүүлж, нийтийн хүртээл болгох, бие бялдрыг чийрэгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урлаг, спортын амжилтыг ахиулан, алдаршуулах зорилготой тус наадам 3 шаттайгаар зохион байгуулагдаж байгаа юм. Эхний шатны шалгаруулалт баг, сумын түвшинд зохион байгуулагдаж сумдын шилдгүүд тодорсон бол хоёрдугаар шатны арга хэмжээг 5 сард бүсчилэн зохион байгуулна.
Тодруулбал Арвайхээр сум хамрагдсан 1 дүгээр бүс 5 дугаар сарын 4, 5, 12-нд Арвайхээр хотноо, Хархорин сум хамрагдсан 2 дугаар бүс 5 дугаар сарын 9, 10-нд Хархорин суманд, Хужирт, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий сум хамрагдсан 3 дугаар бүс 5 дугаар сарын 10, 11-нд Хужирт суманд, Бүрд, Баян-Өндөр, Есөнзүйл, Сант, Өлзийт сум хамрагдсан 4 дүгээр бүс 5 дугаар сарын 14, 15-нд Есөнзүйл суманд, Нарийнтээл, Хайрхандулаан, Уянга, Тарагт сумдын 5 дугаар бүс 5 дугаар сарын 21, 22-нд Уянга суманд, Богд, Гучин-Ус, Баянгол, Төгрөг, Баруунбаян-Улаан сумдын 6 дугаар бүс 5 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Гучин-Ус суманд тус тус зохион байгуулах аж.
Ахмадууд урлагийн их наадамд ардын дуу, ардын хөгжим, ардын бүжиг, язгуур урлаг, уран уншлагаар, спортын их наадамд шатар, волейбол, ширээний теннис, чийрэгжүүлэх дасгал, шагайн харваагаар хурд, хүч, авьяас чадвараа сорих бөгөөд бүсийн тэмцээнээс шалгарсан урлаг, спортын авьяастнууд 9 дүгээр сард аймгийн төвд зохион байгуулагдах төгсгөлийн шатны уралдаан тэмцээн, гала тоглолтод оролцоно.
Арвайхээр сумын Ахмадууд спортын их наадмаа 5 сарын 4-ний өдөр зохион байгуулж, 11 багаас шалгарсан 420 гаруй ахмад оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьлоо. Тэмцээн хоёр өдрийн турш үргэлжилсэн байна.

Б.Батчимэг