“Цайлахуй” илтгэлийн уралдааны ялагчид Хайлаарт болох эрдэм шинжилгээний хуралд оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Нийтийн номын сан БНХАУ-ын Хайлаар хотын номын сантай хамтран ажилладаг. Тэд хамтын ажиллагааныхаа хүрээнд хоёр орны цай, цайлах соёлын талаар харилцан мэдээлэл солилцохоор болжээ. Үүний дагуу аймгийн Нийтийн номын сангийн зүгээс иргэдийн дунд “Цайлахуй” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгуулжээ. Уралдаанаас шалгарсан шилдэг таван илтгэгч ирэх 07 дугаар сард Хайлаар хотод болох эрдэм шинжилгээний хуралд оролцох юм.
Хятад улсыг дэлхий дахинд алдаршуулдаг олон зүйлийн нэг нь цай. Хятад улс хамгийн олон нэр төрлийн болоод хамгийн үнэтэй цайг үйлдвэрлэдэг. Дан ганц үйлдвэрлээд зогсохгүй цайлах соёл нь хүртэл өөрийн гэсэн өнгө төрх онцлогтой. Тийм ч учраас бусад орны цай, цайлах соёлын талаар тэд маш ихээр сонирхдог байна. Улмаар Сүхбаатар аймгийн нийтийн номын сантай хамтран ажиллагч Хайлаар хотын номын сангийн дарга хоёр орны цайны соёлыг хуваалцах санал гаргаж, аймгийн Нийтийн номын сангаас энэхүү "Цайлахуй" илтгэлийн урлдааныг анх удаа орон нутагтаа зохион байгуулжээ. Илтгэлийн уралдааны үеэр Монгол цайны соёл, хэрэглээний талаар маш олон шинэ, содон мэдээллүүд дэлгэгджээ.
“Бидний эмээ, ээжүүд маань өдөр бүр уур нүдүүрэндээ цайгаа нүдэж байгаад, шинэ цайгаар маш сайхан амттай цай чанаад дээжийг нь уул усандаа өргөж, дараа нь өрхийн тэргүүнд эхний аяга цайгаа барьдаг байсан. Гэтэл сүүлийн үед энэ их соёл маань үгүй болж байгаа юм болов уу гэсэн бодол надад төрдөг. Өөрийн энэ бодлоо гагцхүү зөв үү, буруу юу гэдгийг би энэхүү илтгэлийн уралдааны үеэр бататгах боломжтой болсон юм. Ингээд илтгэлийн уралдаанд оролцсон 20 гаруй хүний судалгаа, шинжилгээтэй илтгэлүүдийг сонсоод цайны соёл улс орон даяар бага багаар алдагдаж байгаа хэдий ч манай Сүхбаатар аймагт харьцангуй гайгүй, эсрэгээрээ энэ соёл маань хадгалагдаж байгаа юм байна гэдгийг мэдэж авсан. Манай уралдаанд оролцсон хүмүүс маань маш их судалгаа хийсэн байсан. Нас насны төлөөллүүд оролцсон учир цайны талаар олон төрлийн шинэ мэдээлэлтэй боллоо. Жишээ нь, бидний өвөг дээдэс эрт дээр үеэс хуурай сүү үйлдвэрлэж ирсэн байна. Сүүг хатааж ахуйн хэрэглээндээ өргөнөөр ашигладаг байсаныг оролцогчдын илтгэлээс олж мэдлээ. Энэ мэт бидний мэдэхгүй маш их өв соёл, түүх байна. Тиймээс бид энэ бүгдийг эхлээд аймаг орон нутгийн хэмжээнд, дараа нь улсын хэмжээнд хэлэлцэх, хэрэгжүүлэх талаар ярилцсан байгаа. Ямартай ч манай шалгарсан хүмүүс маань Хайлаар хотод болох эрдэм шинжилгээний хуралд монгол цайлах соёлын талаар маш сонирхолтой мэдээлллийг гадны дотны төлөөлөгчдөд өгнө гэдэгт итгэлтэй байна...” хэмээн аймгийн Нийтийн номын сангийн захирал М. Энэбиш хэллээ.
Сүхбаатар аймагт 22 нэр төрлийн цайны ургамал ургадаг ч орон нутгийн иргэд түүнийгээ ашиглаж, амьдрал ахуйдаа хэрэглэж мэддэггүй байна.

Т. Одончимэг