Төрийн үйлчилгээг шинэлэг хэлбэрээр үр дүнтэй хүргэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олон хөдөөгийн сумдад ажиллав. Долоон сумын 900 гаруй хүүхэд, 700 орчим ажилтан албан хаагч, иргэдийн төлөөлөл бүхий нийт 1600 гаруй иргэнтэй уулзаж шинээр батлагдсан хууль тогтоомж хийгээд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилж, зарим шаардлагатай мэдээлэл зөвлөгөөг ганцаарчилсан хэлбэрээр өгсөн аж. Мөн сум бүрээс зорилтот бүлгийн нэг хүнийг сонгож тусламж үзүүлэв.
Ажлын хэсгийнхэн Сүхбаатар, Асгат, Наран, Баяндэлгэр, Онгон, Эрдэнэцагаан, Баяндэлгэр сумдад ажиллахдаа хөдөөгийн хүүхдүүд, ард иргэдэд Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн зүйл заалтыг сурталчилж “Уучлал ба хайр” сэдэвт лекцийг олны хүртээл болгожээ. Анх удаагаа төрийн байгууллагын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ сумдын иргэдтэй уулзаж, төрийн үйлчилгээ болон шаардлагатай мэдээллийг хүртээмжтэй, шинэлэг хэлбэрээр хүргэж ажилласан нь хөдөөгийнхний сэтгэлд хүрсэн аж.
“Бидний санаачлан хэрэгжүүлж байгаа ажлыг иргэд дэмжиж хүлээн авсан. Сумдын иргэд төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ, мэдээ мэдээллийг хангалттай авч чаддаггүй. Гэр бүлд нь болон өөрт нь хэрэгтэй ямар хууль тогтоомж шинээр батлагдаж буйг ч зарим нь мэдэхгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд өөрийгөө хэрхэн хамгаалуулахаа мэдэхгүй байна гэсэн үг. Нөгөө талаар сумдад гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээр явагдаж буй мэдээлэл буй. Энэ нь сумын хүн ам бага, хүмүүс нэгнээ мэддэг, таньдаг байдалтай холбоотой. Аливаа хүчирхийллээс болж иргэн хохирч болохгүй. Хүмүүсийн хандлагыг өөрчлөх, шинэ мэдээллээр иргэдээ хангах нь бидний ажлын гол зорилго байлаа. Бид зөвхөн ажил яриад, лекц уншаагүй. Манай байгууллагын авьяаслаг залуучууд иргэддээ урлагийн тоглолт үзүүлж, тэднийг хөгжөөсөн. Цаашид иргэд, хүүхдүүдтэйгээ байнгын харилцаа холбоотой байхын тулд сумдад явж ажиллах шаардлагатай байна. Бид хөдөөгийн иргэдэд хандсан явуулын ажил, үйлчилгээгээ жилд хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөсөн ” гэж аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О. Балжинням ярив.
Ажлын багийнхан очсон сум бүрт үдшийн цэнгүүн зохион байгуулж, цэнгүүний орлогыг тухайн сумын зорилтот өрхийн нэг иргэнд хандивлажээ. Аавтайгаа амьдардаг зургаан настай охин, түлэгдсэнээс болж эмчилгээнд орох шаардлагатай хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн зорилтот бүлгийн найман иргэнд нэг сая гаруй төгрөгийн тусламж үзүүлжээ. Ажлын хэсэг ойрын үед бусад сумдаараа явж ажиллахаар төлөвлөв.

Т. Одончимэг