Ширээтийн шинэ дуганыг ард иргэдийн хандиваар бүтээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд шинэ дугана бүтээх ажил 2012 онд зураг төслийг нь гаргуулсанаар эхэлсэн чч хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод сүүлийн гурав дөрвөн жил зогсонги байдалтай байна. Дуганын нийт өртөг 300 сая төгрөг. Үүнийг иргэдийн хандиваар бий болгох юм. Тиймээс энэ жилээс хандивын ажлаа эрчимжүүлж, дуганыг ашиглалтанд оруулахаар зорьж байна.
“Шинэ дугана бүтээх зорилго нь сум орон нутгийн ард иргэдэд тохиолдож буй зовлон гүтгэр, гай барцад, ган зуд зэрэг болох болохгүй бүхнийг зогсоох тухай Иххамба Чойжамц, дэд хамба Нанзаддорж нарт хандаж аврал буулгасанаар нутаг оронд онцгой нэгэн буяны үйл бүтээ тэгвэл их буян хурж сайн сайхан дэлгэрэнэ гэж айлдсан. Ялангуяа олон хүнийг хамарсан, олон хүний оролцоотой буян үйлдвэл буян улам ихээр арвижих юм хэмээн айлдсан учир бид зөвлөлдсөний эцэст шинэ дуган барихаар шийдсэн юм. Дуганыг барихад сумын ЗДТГ, ИТХ, Гандан хийд, сүсэгтэн олон, ард иргэдийн оролцоо, итгэл зүтгэл хэрэгтэй. Барилгын ажил хэдэн жил зогссон ч бид ойрын хугацаанд дуганаа ашиглалтад оруулахыг зорьж байна. Сумаас сонгогдсон хурлын төлөөлөгчид, аймаг орон нутгийн удирдлагууд, нутгийн уугуул суугуул иргэд гээд хандаж болох бүхий л хүмүүст хандаж байгаа...” хэмээн гандан Дамбадаржаалин хийдийн тэргүүн ловон лам Я.Амарсайхан ярьж байна.
Ширээтийн шинэ дугана нь 160м2 талбайтай, хоёр давхар байх бөгөөд дөрвөн тал хашаа, суварга, сүүдрэвч, явган хүний зам, зүлэгжүүлсэн талбай зэргээс бүрдэх юм. Дуганы нийт өртөг нь 300 сая төгрөг бөгөөд ард иргэдийн хандиваар энэ мөнгийг бүрдүүлнэ. Нийт 104,5 сая төгрөг хандиваар цугласныг дуганын барилгад зарцуулжээ. Харин одоо ойролцоогоор 200 орчим сая төгрөг дахин шаардалагатай болоод байгаа юм байна.
Тус сумын Гандан Дамбадаржаалин Ширээтийн хийд 1990 онд байгуулагдаж, улмаар өнөөг хүртэл тухайн үеийн барилгад буян номын ажлаа явуулж байна. Гэвч хийдийн барилга нь маш жижиг зай талбай багатай учир олныг хамарсан буян номын ажлаа тогтмол явуулж чаддаггүй байна.

Т.Одончимэг