Умард Солонгосын эсрэг хатуу арга хэмжээ авна гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. Өнөө өглөө үүрээр пуужин хөөргөн туршсантай нь холбогдуулан Өмнөд Солонгосын ГХЯ Умард Солонгосыг эрс зэмлэн буруушаахын сацуу “пуужингийн туршилт хийж байгаа нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг илт зөрчсөн хэрэг” гэж мэдэгдлээ.
Өмнөд Солонгосын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чо Жюн Хык мэдэгдэл хийхдээ “Умардын пуужингийн туршилт нь Солонгосын хойгт төдийгүй дэлхийн энх тайван ба аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлж байна” гэж хэлэв.
Мөн тэрбээр “манай улсын Засгийн газар ямар ч өдөөн хатгалгыг тэвчихгүй бөгөөд хатуу хариу арга хэмжээ авах болно. Умард Солонгос өдөөн хатгахаа нэн даруй зогсоож, Солонгосын хойгийг аль болох ойрын хугацаанд цөмийн зэвсгээс ангижруулах хэрэгтэй” гэжээ.
Өнөө өглөө үүрийн 5:40 цагт хөөргөсөн Умард Солонгосын пуужин Япон тэнгист Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан юм.

Г.Доржханд