Үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Зоригтбаатар түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат аймгийн заан Даваагийн Чулууны нэрэмжит үндэсний бөхийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах /ААШ/ тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Түвшинширээ суманд боллоо. Тус тэмцээн нь анх удаа хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ ихээхэн онцлог юм. Баридаанд 30 бөх зодоглосоноос Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат аймгийн заан Б.Зоригтбаатар түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ.
“Аймгийн Биеийн тамир спортын газраас уламжлалт тэмцээн уралдаанаа, тэр дундаа үндэсний спортын тэмцээнийг хөдөө орон нутагт зохион байгуулах бодлогыг барьж байгаа. Ингэснээр үндэсний спортоо хүүхэд залуучуудад сурталчлах, спортын ач холбогдлыг ойлгуулах гээд олон талын ач холбогдолтой. Энэ удаад бидний саналыг аймгийн заан Д.Чулуун гуай болоод сумын ЗДТГ, ИТХ маш сайхнаар хүлээн авч бидэнтэй хамтран өндөр түвшинд зохион байгуулсанд баяртай байна. Цаашдаа бид жил бүр ААШ үндэсний бөхийн тэмцээнийг нэг ахмад бөхийнхөө нэрэмжит болгоод тухайн хүний өөрийнх нь нутагт зохион байгуулж байхаар төлөвлөж байна. Сумын иргэд ч ААШ тэмцээн уралдаан яаж болдогийг үзэх хэрэгтэй шүү дээ. Энэ удаагийн бөхийн тэмцээний зохион байгуулалтанд оролцогчид хийгээд үзэгчид ихээхэн сэтгэл ханамжтай байлаа...” хэмээн аймгийн БТСГ-ын дарга Б. Өлзийтогтох онцоллоо.
Харин Түвшинширээ сумын засаг дарга Д. Батжаргал хэлэхдээ “ Манай суманд анх удаа ААШ тэмцээн болж байна. Тийм ч учраас бид зохион байгуулалтанд маш их анхаарсан. Орон нутагтаа зохион байгуулах саналыг хүлээж авсан гол зорилго маань үндэсний спортоо сурталчилах, хүүхэд залуучуудыг татан оролцуулах, цаашлаад сумаасаа ирээдүйн сайн бөх төрүүлэх гээд олон зүйлийг хэлж болно. Бид ганцхан энэ тэмцээнээр хязгаарлах бус ирэх дөрвөн жилийн хугацаанд ард иргэдээ соён гэгээрүүлэх, спортжуулах тал дээр ихээхэн анхаарч ажиллахаар төлөвлөсөн...” гэв.
Аймгийн үндэсний бөхийн холбооны шийдвэрээр амжилттай барилдсан бөхчүүдэд тойргийн аймгийн цол олгосон юм. Нийт 30 бөх зодоглож, хоёр өдөр үргэлжилсэн барилдаанд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат, аймгийн заан Б.Зоригтбаатар 29 даван түрүүлж аймгийн арслан цол, Түмэнцогт сумын харьяат аймгийн начин Д.Ганбаатар аймгийн заан цол, Түвшинширээ сумын харьяат сумын заан Э.Эрдэнэбат, Онгон сумын харьяат сумын заан н.Мөнхэрдэнэ нар тус тус аймгийн начин цол хүртлээ.
Тэмцээний үеэр аймгийн заан Д. Чулуунд сумын ЗДТГ, аймгийн БТСГ мөн түүний гэр бүл үр хүүхдүүдээс нь хүндэтгэл үзүүлж, БТСГ-ын дарга Б. Өлзийтогтох Д. Чулуун гуайд аймгийн засаг даргын захирамжаар аймгийн Хүндэт иргэн цол олгосоныг гардуулан өгсөн юм. Тэрээр 1977 онд аймгийн баяр наадмын үзүүр бөхөөр шалгарч аймгийн заан цол хүртэж байжээ.

Т. Одончимэг