Ажилгүй, орлогогүй иргэнийг тогтмол ажлын байртай болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын тавдугаар багийн иргэн Ч. Энхцэцэг бага насны хоёр хүүхэд, өндөр настай ээж, дүүгийн хамт амьдардаг. Ээж нь тэтгэврийн зээлтэй, гэрт нь ажил хийдэг хүн байхгүй. Өөрөөр хэлбэл ямар ч орлогогүй. Үүнээс болоод бага хүүхэд нь тураалын хүнд шатанд орж байсан удаатай. Харин "Бриллиант" ТББ-ын Сүхбаатар аймаг дахь салбарын хамт олон түүний амьдрал ахуйтай танилцаж, нийгмийн халамжинд хамруулж, мөн тогтмол ажлын байртай болгосон байна.
Ч.Энхжаргал нь 26 настай, өрх толгойлсон эмэгтэй. Анх гэр бүлийнхнийхээ хамтаар Асгат суманд амьдардаг байжээ. Өөрөө ямар ч бичиг үсгийн боловсролгүй, гэрт нь ажил эрхэлдэг хүнгүй, өрхийн ямар ч орлогогүй хүндхэн амьдралтай байсан байна. Үүнийг олж мэдсэн "Бриллиант" ТББ-ын Сүхбаатар салбарын хамт олон түүнийг гэр бүлийнх нь хамтаар Баруун-Урт сумруу шилжүүлэн авчирчээ. Тэрээр өмнө нь төрийн ямар ч халамж үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй байсан юм байна. Харин шилжин ирсэнээс хойш түүнийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /ХХҮГ/-т бүртгүүлж эхний ээлжинд хүнсний хөнгөлөлтийн үйлчилгээнд хамруулжээ. ХХҮГ-аас ч цаашид төрийн бүхий л халамжийн үйлчилгээнд хамруулахаа илэрхийлсэн гэнэ.
Түүний том хүү нь дөрвөн настай, бага хүү дөрвөн сартай. Хоол хүнс муутайгаас болж ээжийнх нь сүү муудаж, улмаар бага хүү нь тураалын хүнд шатанд орсон байжээ.
“Биднийг анх очиход гэр орон болоод хүүгийнх нь нөхцөл байдал маш хүнд байсан. Манай ТББ болон нутгийн маань сайхан сэтгэлт бүсгүйчүүд Ч.Энхжаргалд маань туслаж эхний ээлжинд хүүхдийн нэмэлт тэжээл хандивлаж эхэлсэн. Одоо хүүгийнх нь бие маш сайн байгаа, жин нь ч нэмэгдсэн. Мөн Ч. Энхжаргалыгаа бид Сүхбаатар тохижилт үйлчилгээний компанид цэвэрлэгээний ажилтанаар ажилд оруулсан. Өөрөөр хэлбэл тогтмол ажлын байртай болсон гэсэн үг. Мөн аймгийн Улаан загалмайн хороонд түүний байдлыг танилцуулж, мөн тусламж авахаар болсон. Ер нь бусдын сайн сайхны төлөө гэсэн сэтгэлтэй байхад ажил үйлс аяндаа бүтэж, хүмүүс ч маш сайхан дэмждэг юм байна. Манай ТББ бол нийгэмрүү, тэр дундаа эмэгтэйчүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Ч. Энхжаргалынхаа амьралыг цэгцрээд ирэхээр дараагийнхаа ажилд орох болно...” хэмээн "Бриллиант" ТББ-ын Сүхбаатар аймаг дахь салбарын тэргүүн Б.Урансайхан хэллээ.

Т. Одончимэг