Нэр дэвшигч Х. Баттулга Сүхбаатар аймагт сурталчилгаагаа эхлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х. Баттулгын сонгуулийн сурталчилгааны нээлт Сүхбаатар аймагт 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн оройн 18 цагт эхэллээ. Нэр дэвшигч Х.Баттулга өөрийн сурталчилгааны ажлаа Хан Хэнтий нутгаас эхэлсэн бөгөөд Сүхбаатар аймгийн хувьд гурав дахь аймаг нь болж байгаа юм.
Нэр дэвшигч Х.Баттулгын хамт АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар хүрэлцэн ирэхэд тэднийг намын гишүүд, дэмжигчид нь их жанжны талбай дээр угтан авлаа. Сум сумдаас ирсэн намын гишүүд дэмжигчид, уулзалтад оролцсон иргэд нэр дэвшигчийг уухайлан дэмжиж, амжилт хүсч байв.
Нэр дэвшигч эхлээд Зүүн бүсийн худалдааны төв, Зэвсэгт хүчний 0338 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, тэндхийн ажилчид, иргэдтэй уулзсан байна. Үүний дараагаар Жаахан шарга театрт иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийсэн юм. Энэ үеэр аймгийн АН-ын дарга М.Идэрбат " Монгол Улсын өнөөгийн дүр төрхийг харахад дахиад хуучин нийгмийн үе рүүгээ очиход ойрхон болж. Харин энэ байдлыг засан залруулж, улсаа аврах эх оронч Ерөнхийлөгч бидэнд хэрэгтэй байна. Ийм Ерөнхийлөгчтэй болохын тулд хүн бүр хүчин зүтгэж, үүрэг оролцоотой байх нь чухал. Ялангуяа залуучууд өөрсдийнхөө, үр хүүхдүүдийнхээ төлөө зөв сонголт хийгээсэй гэж хүсч байна..." гэсэн юм.

Т. Одончимэг